Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр Э.Оюунболд Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооны эсрэг нэхэмжлэл гаргасан. Тухайн нэхэмжлэлд, дээрх хорооноос допинг хэрэглэсэн гэх мэдээллийг олон нийтэд тараасан, Улсын аварга цолыг хураалгах шийдвэрийг Ерөнхийлөгчид хүргүүлсэн гэх маргаан бүхий захиргааны актын биелэлтийг уг маргаан эцэслэн шийдвэрлэх хүртэл түдгэлзүүлэх тухай дурьджээ.
Уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн шүүх 7 хоногийн дотор шийдвэрлэх бөгөөд энэ хугацаа өнөөдөр дуусч байгаа юм. Харин Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Э.Оюунболдын нэхэмжлэлийг ЗХШХШ тухай хуулийн 53.3-т заасны дагуу 14 хоногийн хугацаа тогтоон нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар шийдвэрлэсэн байна.