Хоёр жилийн өмнө буюу 2017 оны аравдугаар сард АТГ-ын газрын ажилтнууд “Хангарьд” ордны 8 давхарт нэгжлэг хийж, их хэмжээний бэлэн мөнгө хураан авч, хэд хэдэн хүнийг баривчилж байв. Ордны наймдугаар давхарт Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газар үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нэгжлэг хийсэн өрөөнөөс 70 орчим сая төгрөг бэлнээр хураан авч байсныг хэвлэлүүд мэдээлж байв.
Энэ хэрэгт холбогдуулан Нийслэлийн Нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэг, ерөнхий нягтлан бодогч Д.Энхжаргал нарыг АТГ 18-нд баривчлан хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд тэдний хэргийг АТГ шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн Нийслэлийн Прокурорт хүргүүлсэн байна.
Тэднийг албан тушаалаа урвуулан ашиглаж, өөрсдийн хамаарал бүхий есөн компанид бараа, материал нийлүүлсний төлбөр гэх мэтээр хуурамч баримт бүрдүүлж, их хэмжээний хөрөнгө завшсан хэмээн буруутгасан. Түүнчлэн үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, ажилчдынхаа нэр дээр орон сууц, гарааш, оффис худалдан авсан, байгууллагадаа ажилладаггүй хүний нэрээр цалин авсан, нярвуудынхаа хувийн дансаар 500 гаруй сая төгрөг урамшуулал хэмээн шилжүүлж өөрсдөө завшсан хэрэгт буруутгаж байгаа юм.
2 comments
Энэ дэлгүүр үйлчилгээний газруудын зөвшөөрөл сунгах нэрээр авлига авч байгаа учир зөвшөөрөл сунгах гэдэг асуудлыг нь тас цохи
Uchuuhan har amiaa bodson alban tushaaltnuudad turiin hatuu tseerlel huleelgeh heregtei.