Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас өнөөдөр нийслэлд бүртгэлтэй газар хөдлөлтөд тэсвэргүй барилга байгууламжийн талаар мэдээлэл хийв. Энэ талаар Нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Барилгын чанар аюулгүй байдлын хэлтсийн дарга Ж.Мөнх-Эрдэнэ:
-Улаанбаатар хотод 2000 оноос өмнө баригдсан нийт 1,937 барилга байдаг. Үүний 1,413 нь орон сууц бол төрийн өмчийн болон олон нийтийн 524 барилга байгууламж бий.
Улаанбаатар хотын хэмжээнд улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглахыг хориглосон 234 орон сууц байгаа “Одоогийн байдлаар дээрх барилгуудын 658 нь газар хөдлөлтийн эрсдэлийн дүгнэлт гарсан. Орон сууцуудын хувьд газар хөдлөлтөд тэсвэртэй 182, хүчитгэх шаардлагатай 192, газар хөдлөлтөд эрсдэлтэй 354 барилга байгаагаас Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтээр 234-г нь ашиглахыг хориглосон.
Харин 2019 оны улсын төсвийн хөрөнгөөр олон нийтийн 76 барилга байгууламжид үзлэг шалгалт хийх, дүгнэлт гаргах үйл ажиллагаа үргэлжилж байна хэмээн мэдэгдэв.