Төрийн захиргааны төв болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд 2019 оны эхний хагас жилд нийт 395,459 иргэн хандаж, санал хүсэлт, гомдол шүүмжлэл гаргажээ.
Үүнээс 97,6 хувьд нь буюу 386,004 иргэний өргөдлийг хуулийн хугацаанд шийдвэрлэж хариу өгсөн бол 1696 өргөдлийг хугацаа хэтрүүлэн шийдвэрлэсэн байна.
Иргэдээс ирүүлсэн өргөдлийн дийлэнхийг нийгмийн халамжид хамрагдах тухай, гэр бүлийн амжиргааны түвшинээ тодорхойлуулах, хүүхдийн мөнгөн халамжид хамрагдах, мөнгөн тусламж, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, газар эзэмших, ашиглахтай холбоотой асуудал эзэлж байна.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын “Иргэд олон нийттэй харилцах төв”-д мөн оны эхний хагас жилийн байдлаар нийт 5018 иргэн хандсанаас 91,2 хувьд нь хариу өгч шийдвэрлэсэн байна. Тэдгээрийн 61 хувь нь санал хүсэлт хэлж, 29 хувь нь гомдол гаргасан бол 9 хувь нь талархал илэрхийлэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.