“Эрдэнэт” үйлдвэрт зургаан сарын хугацаатай онцгой дэглэм тогтоосноос хойш үйлдвэрийн удирдлагууд 150 сая төгрөгийн гэрээ, хэлэлцээрийг нууцаар хийжээ гэсэн мэдээллийг зарим хэвлэлүүд дэлгэсэн байгаа.
Үйлдвэрт онцгой дэглэм тогтоогоод хагас жил өнгөрч байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ энэ бол худал, ташаа мэдээлэл. Мэдээллийг шалгуулахаар АТГ-т хандсан. Үнэхээр гэрээ хийгдсэн бол Х.Бадамсүрэнд хариуцлага тооцно хэмээн хэлжээ.