Хосууд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд нас баржээ

Нийслэлийн Баянзүрх дүүрэгт хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн байж болзошгүй хоёр хүн нас барсан хэрэг өнгөрөгч амралтын өдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр гарчээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай эрэгтэй 29 настай Ч болон эмэгтэй 27 настай О нар нь мансууруулах төрлийн бодис хэтрүүлэн хэрэглэн хордлогод орсон байдалтай нас барсан байжээ.

Урьдчилсан байдлаар гаднын нөлөөгүй, биедээ ил харагдах гэмтэл шархгүй нас барсан байсан ба хэргийн газраас эд мөрийн баримтаар мөнгөн дэвсгэр гурван ширхэг, тунгалаг шингэн 100 г, хар өнгийн нунтаг бодис зэргийг хураан авчээ. Хэргийг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байна.

Улсын хэмжээнд энэ оны нэгдүгээр улирлын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 67 гэмт хэрэгт 130 хүн холбогдон шалгагдсаныг урьд оны мөн үетэй харьцуулахад хэрэг 17 нэгжээр буюу 34.0, холбогдогч 9 нэгжээр буюу 7.4 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байгаа ба холбогдсон этгээдүүдээс гадаадын 7 иргэн /Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын 4, Бүгд Найрамдах Франц Улсын 1, Оросын Холбооны Улсын 1, Бүгд Найрамдах Солонгос Улсын 1/ шалгагдаж байна.

4 thoughts on “Хосууд хар тамхи хэтрүүлэн хэрэглээд нас баржээ

  1. Нэргүй 2019-09-04 11:29 at 11:29

    хар тамхичид гомо лесби нарыг цаазалж байхгүй бол ихсээд үржээд нийгэмд муу үр дүн үүсгэж байна.

    Хариулах
    1. shshsh 2019-09-05 16:16 at 16:16

      shhshsh chaawasda chamshig yumnuudl bhgu bol hugjihguud bga ulsda sda gej

      Хариулах
  2. Монголын төлөө бүхэнд 2019-09-04 21:19 at 21:19

    Хар тахал тараагчдыг бүгдийн цаазла. Цөөхөн Монголын ирээдүйг энэ хар тамхи сөнөөх виййй..бага дээр нь няц дар.

    Хариулах
  3. уншигч 2019-09-06 14:50 at 14:50

    Цөөхөн Монголчууд маань хар тамхи.авто машины осол.гадны хортой хүнсээс болж хорвоог орхиж бгаа нь эмгэнэлтэй.Ер нь төрийн томоохон арга хэмжээгээр хүүхэд залуусын дунд хар тамхи .мансууруулах бодис болон нийгэмд бусад хор уршиг тарьж болох асуудлуудаар сургалт явуулж тархийг нь цэнэглэж өгөхгүй бол энэ улсын ирээдүй бүрхэг байх нь шүү

    Хариулах

shshsh-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн