АТГ өнгөрсөн долоо хоногт 9 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Эдгээр хэргээс дурдвал, сумын эмнэлгийн ня-бо өөртөө илүү цалин бодож, гар утасны лизинг болон ярианы төлбөрт 9.6 сая төгрөгийг байгууллагын зардлаас гаргуулсан байжээ. Мөн эхнэрийнхээ компанийн эзэмшлийн хуучин “Лексус 570” машиныг өөрийнхөө удирддаг төрийн байгууллагад 153 сая төгрөгөөр үнэлж авсан байна.
Ингэхдээ найзынхаа компанийг тендерт шалгаруулж 560 сая төгрөгийн илүү үнээр байгууллагадаа машин худалдаж авч, мөн компаниас нь нийт 422 сая төгрөгийн бараа материалыг ямар нэгэн тендер, сонгон шалгаруулалтгүйгээр авчээ. Найзынхаа эхнэрийн, хүргэний компанид 275 сая төгрөг өгч ажил гүйцэтгүүлсэн, 160 сая төгрөгийг найздаа өгч чанарын шаардлага хангахгүй засвар хийлгүүлсэн зэрэг хэргүүд байгаа ажээ.
2 comments
im barimttai hergee hurdan shiideechee shuud buh umiigni huraaj ulsiin orlgo bolgood shorond ybuul ingej baij busad hulgaichuudad surgamj bolno tegehgui bol naad toriin hulgai chni hezeech tasrahgyi shuu
АТГ -одоо нэг зөв замруугаа орох дөхөж байна ,энэ үйлдлүүд байнга л байж байдаг шүү дээ.Ард түмнээс төлбөртэй мэдээлэл худалдаж авбал ,өчнөөн авилга ,мөнгөний хэргүүд илэрнэ дээ.