Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны Дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК нь өчигдөр Тоёотагийн албан ёсны Дилерүүдийн засвар, үйлчилгээний ажилчдад зориулсан “Тоёота Сургалтын Төв”-ийн нээлтээ хийлээ.
Тоёота сургалтын төв нь өдөр ирэх тусам шинэчлэгдэн хөгжиж буй автомашины технологи, инновац болон цаг үргэлж хувиран өөрчлөгдөж буй үйлчлүүлэгчдийн хүсэл хүлээлт, түүнийг даган бий болж буй ур чадварын өсөлт шаардлагыг цаг тухайд нь хангах, улмаар үйлчилгээний чанараа сайжруулах зорилгоор байгуулагдаж байгаа аж.
Гэрэл зургийг MPA.mn