Нийгмийг бүрдүүлэгч хүмүүс өнгө өнгийн зан араншинтай байдаг. Тэд биеэ авч яваа байдал, хэлсэн ярьсан үг, хийж байгаа үйлдэл, гаргаж буй араншингаар бусаддаа танигддаг. Зарим нь орчин тойрондоо ээлтэй, нөмөртэй, халамжтай, сайхан сэтгэлтэй, тусч, нөхөрсөг, ажилсаг, хэлсэндээ хүрдэг, зарчимтай, ёс зүйтэй гэх мэт эерэг хандлагаараа олны хүндэтгэлийг хүлээдэг бол зарим нь муу араншин, гаж үйлдэл, ойворгон этгээд зан, бусдад муугаар нөлөөлөх үлгэргүй үйлдэл үзүүлдэг байдлаараа бусдаас ялгарч байдаг.
Гэхдээ ийм тодорхой үнэлгээ дүгнэлт, ерөнхий ойлголтыг гаргах хүртэлээ хүмүүс бие биенээ сонжиж, цаг хугацааг нэлээд алддаг. Хүмүүст илүү сонирхолтой байх болов уу гэдэг үүднээс доорх шинж чанарыг уншигчиддаа сонирхуулж байна.
Ухаантнууд, мунхгууд, тэнэгүүд: Энэ бол хүн төрөлхтнийг эртнээс өдий болтол ангилж ирсэн ангилал юм. Хүнтэй хэд хэд уулзаад ямар хүн бэ гэдгийг тогтооход хэцүү. Харин ухаантай хүн юугаараа ялгардаг, ямар шинж тэмдэгтэй байдаг вэ гэдгийг мэдээд хүнийг таньж болно. Ингээд ухаантай хүний үндсэн шинжүүдийг тоочъё.
-Ухаантай хүн үргэлж тодорхой зорилготойгоор яриа өрнүүлдэг. Ярилцах нь түүний хувьд зорьсондоо хүрэх хэрэгсэл. Мунхгууд уйтгар гунигтайгаа тэмцэх зорилгоор цаг нөхцөөх гэж утга учиргүй яриа байнга өрнүүлдэг.
– Ухаантай хүн өөрт ногдсон цагийг ганцаар өнгөрүүлэхийг илүүд үздэг. Түүний хувьд аливаа асуудлыг дотроо тунгаан бодож, бодож сэтгэх нь уйтгартай биш байдаг. Ухаан дутагдахаар сэтгэл хоосордог. Тиймээс мунхгууд ганцаардлыг тэвчихгүй, зугаацаж цэнгэх, найз нөхөдтэйгөө уулзах, хэрэгтэй хэрэггүй мэдээллийг сонирхох дуртай байдаг.
– Ухаантай хүн хувийн туршлагаар олж авсан болон гаднаас авсан (кино, ном, найз нөхөд) туршлагынхаа хоорондын тэнцвэрийг үргэлж хангаж байдаг. Өөрийн зөв, алдаа гаргах боломжтой гэдгээ итгэдэг. Шинэ мэдлэг, бэлэн мэдлэг хоёрыг ялгаж, тэнцвэрийг нь хангадгаас гадна зөн билиг, логик дүгнэлтийн хоорондын тэнцвэрийг ч мэдэрдэг.
– Эргэлзээ бол ухаантныг мунхгаас ялгах чухал шинж чанар юм. Мунхаг нь сонголтгүйгээр аль нэг талд гарч, өөрийнхөө зөв гэдэгт бат нот итгэдэг.
– Ухаалаг хүн жижиг зүйлст ч байнга анхаарал хандуулж, түүний ард ямар нэгэн том зүйл байгааг ойлгодог. Тэд нөхцөл байдлыг тал талаас нь судалж, зөв дүгнэлт хийхийг хичээнэ. Мунхгууд тогтсон нэг хэвийг удирдлагаа болгохыг хичээнэ.
– Ухаалаг хүмүүс төрөл бүрийн мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн онцлогийг ойлгож, тэдэнтэй харилцаж чаддаг. Мунхгууд зөвхөн нэг хэвийн хэл ашиглан удирдах хандлагатай байдаг.
– Ухаантай хүмүүс мунхгуудаас ялгаатай нь эхэлсэн ажлаа дуусгаж чаддаг. Мунхгууд эхэлснээ зогсоож, шаардлагагүй гээд хаях нь бий.
– Ухаантай хүмүүс мөнгөөр худалдаа хийхдээ ч мунхгуудаас ялгарч чаддаг. Эхнийх нь хэн нэгний хөдөлмөрлөж олсон мөнгөөр бараа худалдан авч үрэхдээ харамсдаггүй бол хоёр дахь нь хийсэн ажлаас гадна санхүүгээ багассанд үргэлж харамсдаг.
– Ухаалаг хүмүүс үйл явдал, үйлдлийн шалтгаан-үр дагаврын холбоог олохыг хичээдэг бол мунхгууд үүнд санаа зовдоггүй, толгойгоо ямар ч шүүлтгүй мэдээллээр дүүргэдэг.
– Ухаалаг хүн дүгнэлт хийж, өөрийн санаа бодлыг илэрхийлэхээсээ өмнө үйл явдлын бүхий л жижиг сажиг зүйлд нэвтрэхийг хичээдэг. Тэд ямар нэгэн зүйлд үнэлэлт дүгнэлт өгөх, шүүмжлэх өгөх дургүй бол мунхгууд алхам бүртээ өөрийн санаа бодлыг илэрхийлж байдаг.
-Мунхгууд олны сэтгэл хөдлөлийг дагаж амьдардаг. Ухаантай хүн ямар нэгэн зүйлд олонхийн санал нэгдэж байсан ч алдаа байж магадгүй гэдгийг ойлгодог. Нэр хүндтэй хүний санаа бодлыг сонсоод, дараа нь өөрийн дүгнэлтээ хийх нь зөв гэж боддог.
-Ном зохиол, кино сонгохдоо ухаалаг хүн агуулга, утга санааг нь удирдлагаа болгодог. Үүний дараа л хэр сенсаацитай вэ гэдэгт нь анхаарал хандуулдаг. Харин мунхаг, тэнэгүүдэд шинэ моодны гэдэг нь сонирхлыг нь татдаг
-Мунхгууд бусдаас илүү байж, бусдыг доромжлох, доош хийх замаар нэр алдарт хүрэхийг хичээдэг. Ухаантнууд үргэлж өөрийгөө өсөж дэвших, хөгжүүлэх боломжийг хардаг.
-Алдаа гаргахад ичиж зовох зүйл үгүй гэж ухаантнууд боддог. Тэд алдаагаа засах, дахин давтахгүй байх боломжийг эрэлхийлдэг бол мунхгууд гаргасан алдаандаа маш их ичиж, алдаа гаргахаас айдаг.
-Ухаантай хүн хүнийг хуурахгүй, үнэнийг хэлэхийг хичээдэг. Амьдрал хэдий өөр өөр, төгс биш ч худал хуурмаг байдал улам л хүндрэл учруулдаг гэдгийг мэддэг. Харин мунхгууд ичиж зовохгүйгээр худал ярьдаг.
-Ухаантан тайвширч, тэнэг хүн шиг биеэ авч явахаас айдаггүй. Харин мунхгууд ухаалаг харагдахад анхаарч амьдардаг. Тиймээс энэ хоёр ангиллын хүмүүсийг ялгахад хэцүү.
Эх сурвалж: infovzor.ru