Түүхт Халх голын тулалдааны 80 жилийн ойг тохиолдуулан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ХУД-ийн 11 дүгээр хороо, Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөө, Танктай хөшөө, БЗД-ийн 16-р хороо, Эскадрилын хөшөөг засварлах, хөшөөний орчмыг тохижуулах, Дандар баатарын хөшөөг сэргээн засварлах ажлыг есдүгээр сарын 1-ний өдөр дуусгахаар төлөвлөжээ.

Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын хөшөөний засварын ажлын хүрээнд хөшөөний өнгийг сэргээн өнгөлж, суурийн хэсгийг өнгөлгөөний чулуун замаскаар өнгөлөн, хагарч цуурсан түшиц ханыг засварлаж, өнгөлөн, хөшөөний орчимд бохир орчин үүсгээд байсан 4 ширхэг ТҮЦ, нэг бие засах газрыг буулгажээ. Түүнчлэн шатны бариулыг гагнаж будан, хөшөөний шигтэгмэл ханыг нөхөн сэргээх ажлыг хийж гүйцэтгэсэн байна.

Мөн Танктай хөшөөний суурь, танкны их биеийг өнгөлж, өнгийг сэрээн засварлажээ.

Эскадрилын хөшөөний засварын ажлын хүрээнд хөшөөний орчимд 180 ширхэг гацуур тарьж, хөшөөний төмөр хийцийн зэвэрсэн төмрүүдийг сольж, гэрэлтүүлжээ.

By updown

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн