Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас, байгалийн гэрэл ашиглаж эрчим хүч хэмнэх, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, ажил хэрэгч соёл төлөвшүүлэх, авто замын ачааллыг зохицуулах зорилгоор нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил эхлэх цагийг жил бүрийн зургадугаар сарын 1-ний өдрөөс наймдугаар сарын 31-ний хооронд 08.00 цагт, бусад хугацаанд ажил эхлэх цагийг 09.00 болгож тогтоосон.
Тус тогтоомжийн хүрээнд өнгөрсөн зургадугаар сарын 1-ний өдрөөс нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажил өглөө 08.00 цагт эхэлж, орой 17.00 цагт тарж байгаа билээ. Харин ирэх есдүгээр сарын 1-нээс Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил 9.00 цагт эхэлж, 18.00 цагт тарах юм.