Зуун айл 32-ын тойргийг холбосон 1.6 км авто замын хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. 12 метр өргөнтэй, ногоон байгууламж, явган болон дугуйн замтай, гэрэлтүүлэгтэй, дөрвөн эгнээ бүхий шинэ замыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө нээхээр зорьсон гэж нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан хэлж байна.
Шинэчлэгдсэн зам дагуу борооны усны үзлэгийн худаг 11, шүүрт худаг 22-ийг хийж, замын эхлэлээс төгсгөл хүртэл таван байршилд 200 гаруй автомашины зогсоол барьсан гэнэ. 3.4 тэрбум төгрөгөөр баригдсан замын бусад тоноглолын ажлыг 9 дүгээр сард дуусгах аж.