Шүүх засаглалд шударга бус тогтолцоог бий болгосон хэрэгт буруугтгагдсан шүүгчдийн асуудал ҮАБЗ дээр дахин яригдах бололтой. Өнгөрсөн зургадугаар сарын 28-нд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар,Т.Аюурсайхан, Л.Болд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ нар нэр бүхий найман шүүгчийг үүрэгт ажлаас нь түдгэлзүүлэх саналыг ҮАБЗ-д хүргүүлсэн байгаа.
Энэ сарын 21-нд ҮАБЗ-өөс Шүүхийн Ерөнхий зөвлөл рүү нэгэн бичиг хүргэгдсэн бөгөөд үүнд нэр бүхий шүүгчдийн холбогдох мэдээллийг ирүүлэх санал дурдагдсан гэдгийг ШЕЗ үгүйсгээгүй байна.
Энэ асуудалд хамаарч, огцруулахаар яригдаж шүүгчдийн дунд
-Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт,
-Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын тэргүүн М.Батсуурь,
-Дээд шүүхийн шүүгч Ц.Зориг,
-Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар,
-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Идэр нар багтжээ.
.