Гурван цагаан хорын нэг болох цагаан давс хэрэглэснээс мөн, хатуулаг ихтэй ус ууснаас хүний биед органик бус давс ихээр хурдаг. Үүнд хамгийн түрүүн бөөр, үе мөч өртөж гэмтдэг. Үүнээс болж бие хавагнах, бөөр үрэвсэх, үе мөчний хэлбэр алдагдаж, моджин хөдөлгөөн хязгаарлагдаж, явахад өвдөлттэй болдог. Зүрх судасны өвчтэй болдог. Энэ бол бие бохирдсоны шинж боловч хүмүүс ямар нэг өвчин гэж үзээд эм ууж биеэ улам бохирлон дордуулдаг. Бохирдсон биеэ цэвэрлэн эрүүлжүүлэхийг детокс гэдэг.
“Өлсөхүйн гайхамшиг” номоороо бидэнд танил болсон Поль Брэгг гуайн “Ус ба давсны тухай мэл гайхмаар үнэн” номон дээр:
– “Органик бус эрдэс давсыг уусган зайлуулахдаа ногоо жимсний дотроос шийгуа шиг хүчтэй нь үгүй. Жилд би хэд хэдэн удаа өөрийн бие махбодийг дараахь маягаар угаадаг юм. Долоо хоног эсвэл арав хоногийн турш тарваснаас өөр юу ч иддэггүй. Энэ цэвэрлэгээний үед би өглөө бүр шээснээсээ авч шинжилгээнд өгөхөд шээсээр их хэмжээний карбонат кальци, карбонат магни мэтийн давснууд ихээр илэрдэг. Өөрөөр хэлбэл бөөрөнд хурсан илүүдэл давс шээсээр гараад явж байгаагийн илрэл юм. Иймээс би шийгуаг аль болох олж идэж байхыг хичээдэг. Өвөл шийгуа үнэтэй байдаг ч би “эрүүл мэнддээ оруулж буй том хөрөнгө оруулалт “ үзээд худалдан авч иддэг” гэж бичсэн байна.
Мөн Надежда Семёновна “Очистись от паразитов! и живи без паразитов” номон дээрээ өөрийн намтраа ийн хүрнэжээ.
“Намайг бага байхад манайх их ядуу айл байлаа. Зөвхөн аав маань л ажил хийж олон ам бүлээ тэжээдэг байсан. Ах эгчийнхээ хуучин хувцсыг өмсөж өссөн. Сургуульд байхад бид нарыг ариун цэврийн үзлэгт хамруулж бөөс хурс шалгадаг байсан ч хэн ч цагаан хорхойтой юу гэж шалгаж байсангүй. Би багаасаа туранхай, ядрамхай, бөгс загатнадаг, толгой их өвддөг, бас гэдсээр үе үе өвдөг, зүүн хавирганы доогуур хааяа хааяа хүчтэй өвддөг байж билээ.
Дунд сургуулиа дүүргээд Их сургууль сурахын тулд Краснодар руу сурахаар явсан. Тэнд оюутнуудыг усан үзэм хураах ажилд дайчилсан юм. Тэгэхэд би анх удаа усан үзэм, шийгуа идэж үзсэн юм. Учир нь миний төрсөн хот бол уурхайн хот байсан. Үйлдвэрийн утааны улмаас тэнд жимсний мод ургадаггүй. Жимс их амттай байсан тул би өдөржин идсэн. Гэдэс дүүрчээд би оюутнуудын хоолыг ч тоож идсэнгүй. Үдээс хойш жимсний талбайд дахиад ажиллаж байхад бие засмаар оргисон. Тэнд жорлон байгаагүй тул би модны араар нуугдаж байгаад бие засаад харсан чинь том жижиг их олон хорхойнууд гарсан байлаа. Усан үзэм ба шийгуа бол паразит тууж хөөх үйлчилгээтэй гэж би хожим олж мэдсэн юм.
Гурван сарын дараа гэртээ харихдаа би жин нэмж, эрүүл чийрэг болсон байсан тул ээж маань их баярлаж билээ. Ядрахаа больсон тул өглөө сургуульдаа яваад орой нь ажил хийдэг байж билээ” гэж бичсэн байна.
Малаховын мацагийн тухай номонд мацгийг дотор нь хуурай, устай, жимсний гэж хэд хэд ангилдаг. Паразитаас салах детоксийн үед огт юу ч идэхгүй байхыг зөвлөдөггүй. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг харин илүү идэвхитэй байлгах хэрэгтэй тул жимс, ногоо болон эдгээрийн шүүсний мацгийг илүү тохиромжтой гэж зөвлөдөг.
Жич: Шийгуаг дундуур нь ганц хуваагаад аяга шиг тавиад халбагадаж идвэл шүүс нь асгардаггүй сайн талтай. Мөн дотор талын үрийг нь бас сайн зажилж иддэг шүү. Найрлаганд цайр агуулдаг тул ялангуяа эрчүүдэд их чухал хэрэгтэй. Учир нь үрийн шингэнээр цайр алдагддаг гэнэ.
Одоо ид монгол шийгуа гарсан цаг. 1 кг нь 1500 төгрөгөөр худалдаалагдаж байна. Энэ боломжийг алдалгүй долоогоос арав хоног дан шийгуа идэхийг уриалж байна. Та бүхэн энэ аргаар биеэ цэвэрлээд гарсан өөрчлөлтөө коммент хэсэгт бичихийг хүсье! Би ч гэсэн шийгуаны мацаг эхэлсэн байгаа. Одоогийн байдлаар гэдэс жавхайж арьс маань гоё зөөлөн толигор болсон байна. Бие хөнгөрч, үе мөчөөрөө уян налархай ч болсон юм шиг, яг 10 жилийн сурагч шиг л алхаж гишгээд байгаа юм шиг санагдаад байна шүү!
Эх сурвалж https://www.facebook.com/khulan.gankhuyag
5 comments
Шийгуа-тарвас
ҮНЭН ҮҮ
шийгуа идэх хэрэггүй.ховдын шийгуа ч гэсэн.хор болно.дандаа химийн бордоогоор борддог.наранд олон хоног хадгалдаг.ямар ч чанар байхгүй болсон.өвчин үүсгэнэ
Шийгуа гэдэг хятад үгийг монголоор тарвас гээд хэлчихэж байлдаа
Шийгуа гэдэг хятад үгийг монголоор тарвас гээд хэлчихэж байлдаа