Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

МХЕГ-ын Экспорт, импортын хилийн хорио цээрийн хяналтын газрын хэлтсийн дарга асан Н.Баярсайханы шүүхэд өгсөн мэдүүлгийг хүргэж байна.

Тэрээр мэдүүлэгтээ: “…Миний бие 1974 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд Орос 3 дугаар сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшээд, Монгол Улсын Их Сургуулийн эрх зүйн ангийг амжилттай сурч төгссөн. Би 1995 оноос буюу нэгдүгээр курсээсээ эхлэн “Хай фай сиди шоп”-ийг үүсгэн байгуулж, өнөөдрийг хүртэл 21 жилийн хугацаанд бизнес эрхэлж байна. Энэ хугацаанд мөн 98.9 фм радиог мөн үүсгэн байгуулсан ба 2014-2015 онуудад Плэй тайм амьд хөгжмийн наадам зэргийг зохион байгуулан дуу хөгжмийн салбарт өөрийн хувь нэмрийг оруулж ирсэн.

Үүнээс гадна Сүхбаатар дүүргийн Иргэдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдон 2012 оноос эхлэн ажилласан. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. Энэ албанд 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Мэргэжлийн хяналтын байгууллагад Э.Аззаяа даргатай нэг өдөр томилогдсон. Авлигатай тэмцэх газрын байцаагч нар 12 дугаар сарын 7-ны өдөр миний ажлын өрөөнд орж ирж Прокурорын бичгийг үзүүлж, намайг саатуулсан, энэ үед маш их хямарч, өөрөөсөө ичих болсон. Миний өрөөнөөс мөнгө гарч ирсэн гэдэг нь үнэн.

Мөрдөгч, прокурор хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх байх гэж бодсон. Миний бие 1 сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Авлигатай тэмцэх газар байцаалт авах үед би мэдүүлэг өгөөгүй. Харин 2018 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр миний бие өөрийн бүх хэргийг хүлээх талаар н.Батжаргал прокурорт болсон явдлын талаар өөрийнхөө зүгээс бүгдийг мэдүүлж, зарим зүйлийг шалгуулах хүсэлтийг албан ёсоор гаргасан. Гэтэл тухайн үед татгалзсан хариу өгсөн.

Өнөөдөр миний бие шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдсэн хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гаргасан үйлдлээсээ маш их ичиж байгаагаа илэрхийлмээр байна. Би компаниудыг дэмжиж ажиллаад хариуд нь мөнгө авсан нь үнэн. Харин хясан боогдуулсан зүйл байхгүй.

Миний эцэг, эх намайг ийм замаар хүмүүжүүлээгүй. Намайг ямар хүн бэ гэдгийг аж ахуй нэгжүүд болон хамтран ажилладаг байгууллагууд мэднэ. Хүмүүс мөнгө өгч байхад авсан нь миний буруу, би мөнгө аваагүй байсан бол эдгээр хүмүүс эрүүгийн хариуцлага хүлээхээр энд ингээд зогсохгүй байсан. Өөрийн гаргасан энэ үйлдэлдээ ухамсарлан дүгнэлт хийж байна. Иймд хэргийг шударгаар шийдвэрлэж өгнө үү, шүүхээс гарсан шийдвэрийг миний бие биелүүлэх болно” гэжээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Н.Баярсайхан: Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, маш их ичиж байна

  1. ? 2019-08-26 12:33 at 12:33

    ХУДАЛ ХУДАЛ ГЭХЭД ЭНЭН ШИГ ХУДЛАА ЯРИЛТ ГЭЖ ЮУ БАЙХАВ. ТЭГЭЭД БИД ЭНЭНД НЬ ИТГЭХ ХЭРЭГ ҮҮ? КККККККК

    Хариулах
  2. Зочин-Х 2019-08-28 18:51 at 18:51

    Энэ Ман-ын vед хорвоогийн хамгийн бузар юм гардаг ш дээ. Ичсэн хvн , хvн ална гэдэгсэн . Мангаруудын vед ичсэн хvн еерийгее алдаг болчихсон юм бишvv. Бямбаа шиг еерийгее хороо хороо…

    Хариулах

?-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн