Гүржийн жүдо бөхийн эрэгтэй баг олимп, дэлхийн дэвжээнд хүчтэй өрсөлдөгчид байсаар ирсэн. Өнгөрсөн онд 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн нь тусгаар тогтносон, бүрэн эрхт Гүрж улсын ДАШТ-д үзүүлсэн хамгийн өндөр амжилт нь болсон. Эрэгтэй -100 кг-н жинд Гурам Тушишвили хагас шигшээд манай Ө.Дүүрэнбаярыг, шигшээд Азербайжаны У.Кокауриг ялж алтан медаль хүртэж А.Чрикишвили болон И.Цирекидзе нарын дараа Гүрж улсаас жүдо бөхийн ДАШТ-ээс алтан медаль хүртсэн 3 дахь тамирчин болсон. Өдгөө Г.Тушишвилигаас гадна А.Папинашвили, В.Липартелиани, В.Маргвелашвили, Л.Шавдатуашвили нарын хүчирхэг Гүрж залуус олимп, дэлхийн дэвжээнд өрсөлдөж байна.
Эрэгтэй багийн бүрэлдэхүүн:
60 кг: Амиран Папинашвили (ДАШТ-ий хошой хүрэл, Европын наадмын хүрэл, Европын АШТ-ий алт, мөнгө, хошой хүрэл медальт. Энэ онд Европын наадам болон, Марракешын Гранпри тэмцээнээс хүрэл медаль хүртсэн), Лукуми Чквимиани (Энэ онд Европын наадам болон Тбилисийн Гранпри тэмцээнүүдэд алт, Дюссельдорфын Их Дуулгад хүрэл медаль хүртсэн)
66 кг: Ваза Маргвелашвии (ДАШТ-ий хүрэл, Европын наадмын хүрэл, Европын АШТ-ий алтан медальт, Энэ онд Европын наадмаас хүрэл, Парисын Их Дуулгаас мөнгөн медаль хүртсэн) Баграти Ниниашвили (Энэ онд Европын наадам, Екатеринбургийн Их Дуулга, Тбилиси болон Антальягийн Гранпри тэмцээнүүдээс тус бүр хүрэл медаль хүртсэн)
73 кг: Лаша Шавдатуашвили (олимпийн наадмын алт, хүрэл медаль, Европын АШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт. Энэ онд Марракешын Гранприд мөнгө, Дюссельдорф болон Парисын Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн)
81 кг: Лука Майсурадзе (Энэ онд Антальягийн Гранприд алт, Европын наадам болон Екатеринбургийн Их Дуулгаас хүрэл медаль хүртсэн)
90 кг: Бка Гвиниашвили (Европын АШТ-ий хүрэл медальт. Энэ онд Загребын Гранприд алт, Екатеринбургийн Их Дуулгад мөнгө, Будапешт болон Тбилисийн Гранпри тэмцээнүүдэд хүрэл медаль хүртсэн)
-100 кг: Варлам Липартелиани (олимпийн мөнгө, ДАШТ-ий 3 мөнгө, 2 хүрэл, Европын наадмын хошой мөнгө, Европын АШТ-д 3 алт, 5 мөнгө, 1 хүрэл медальт. Энэ онд Парисын Их Дуулгад түрүүлсэн)
+100 кг: Гурам Тушишвили (ДАШТ, Европын наадам болон Европын АШТ-ий алтан медальт)
Эмэгтэй багийн бүрэлдэхүүн:
52 кг: Тетиана Левицка-Шуквани
2 comments
малууд ымрч мэдээлэл угэхгүй юм
малууд ымрч мэдээлэл угэхгүй юм