Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-нд эхэлж, Пүрэв гаригт өндөрлөсөн. Баасан гаригт цэцэрлэгт тэнцсэн эсэх талаарх мэдээллийг эцэг эхчүүдэд хүргэсэн бол Даваа гаригаас эхлэн хүүхдүүдийг бүртгэж эхлэх юм байна. Тэнцсэн тохиолдолд цэцэрлэг дээрээ очиж, заавал баталгаажуулах шаардлагатай гэнэ. Наймдугаар сарын 30-аас өмнө баталгаажуулалтаа хийх хэрэгтэй. Баталгаажуулалт хийгээгүй тохиолдолд дараа дараагийн хүүхдийг оруулах учир заавал баталгаажуулалтаа хийх ёстой юм байна.
Цэцэрлэгт тэнцсэн эцэг эхчүүд,
Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар
Эцэг эхийн иргэний үнэмлэхийн хуулбар
Хүүхдийн 2 хувь цээж зурагтэй тухайн цэцэрлэгт бүртгүүлэх юм байна.
2019 оны наймдугаар сарын 23-ны буюу бүртгэл хаах хүртэлх хугацаанд нийслэлийн хэмжээнд 31340 хүүхдийг цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлжээ. Тодруулбал,
Хоёр настай 19764
Гурван хүүхэд 4918
Дөрвөн настай 3525
Таван настай 3133 хүүхэд энэ удаагийн цэцэрлэгийн бүртгэлд хамрагдсан байна.