Судалгааны МЭК байгууллагын мэдээлснээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн үнэлгээ зургадугаар сарынхаас буурчээ.
Нийгмийн сүлжээнд “Ард түмний хүү”-гээр өргөмжлүүлдэг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургадугаар сард уг судалгаанд 10-аас 6.2 гэсэн үнэлгээг аваад байсан бол хоёр сарын дараа энэ үнэлгээ 5.7 болон буурчээ.
Судалгааг Улаанбаатар хотод оршин суудаг сонгуулийн насны 712, 725 иргэнээс квотчилсон санамсаргүй түүврийн аргаар авсан байна.
Гэхдээ үнэлгээ буурсан ч түүний хувьд УИХ-ын гишүүд дундаас хамгийн өндөр үнэлгээтэй нь.
Наймдугаар сарын судалгаагаар УИХ-ын дарга Г.Занданшатар, Хууль зүйн сайд Ц.Нямдорж нар 4.2 үнэлгээ авсан байна.
Мөн судалгаанд оролцогчдын дийлэнх хувь нь Улсын Их Хурлын үйл ажиллагаанд мөн л эерэг үнэлэлт өгсөн байна. Энэхүү судалгаа нь 2019 оны 3 дугаар сараас эхлэн Улсын Их Хурлын үйл ажиллагаа тасралтгүй өссөн үзүүлэлттэй байгааг харуулж байгаа аж.