Нийслэлийн Хүрээ амаржих газрынхан өнөөдөр (2019.08.22) Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаан чулуутын хогын цэг дээр “Эрүүл эх-Эрүүл хүүхэд” сайн үйлсийн аянг зохион байгуулжээ.
Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ тэр бүр хүрдэггүй энэ цэг дээр тус амаржих газрын эх барих эмэгтэйчүүд, хүүхэд нярай, эрчимт эмчилгээний болон лабораторийн эмч сувилагч эх баригч нийлсэн нийт 15 хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллажээ.
Аяны хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай иргэддээ дотор, хүүхэд, эмэгтэйчүүд, эхо болон лабораторын шинжилгээ, эмчилгээ хийж зөвлөгөө өгсөн байна. Мөн иргэдийг витаминжуулалтад хамруулж, ахуйн болон хэрэглээний зүйлс, хувцас зэргийг тараан эмзэг бүлгийн иргэдээ дэмжин ажилласан байна.
Ирэх 10 дугаар сард Хүрээ амаржих газрын 60 жилийн ой болох бөгөөд ойн арга хэмжээний хүрээнд тус эмнэлэ
- Жилийн турш төрөхийн өмнөх өрөөнд сэтгэл зүйн өвдөлт намдаах орчныг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах
- Сонгинохайрхан дүүрэг болон Cүхбаатар, Архангай, Сэлэнгэ аймгуудад оношлогоо, эмчилгээний баг ажиллуулж, нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдэд дэмжлэг үзүүлэх
- СХД-ийн ЗДТГ, Өрхийн эмнэлгүүдтэй хамтарч тулгамдсан асуудлаар уулзалт, өдөрлөг зохион байгуулах зэрэг өргөн хүрээний эрүүл мэндийг дэмжих, хүмүүнлэгийн ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.