Хятадын “Sinogene Biotechnology Company” компани анх удаа муурын зулзага клонын аргаар хувилан авчээ.
Сармис нэртэй энэ муур тээгч эхэд клонын аргаар хувилсан үр хөврөл суулгаснаас хойш 66 хоногийн дараа буюу долдугаар сарын 21-нд төрсөн байна. Энэ муур яг л хувилж авахаар эсийг нь авсан мууртай адилхан. Гэхдээ зан араншингийн хувьд өөр гэнэ.
Клонын аргаар хувилан авах үйл явц хоёр сар орчим үргэлжилдэг бөгөөд 35 мянга орчим долларын өртөгтэй. Ингэж хувилж авсан амьтан яг л эх хувилбартайгаа адилхан наслах боломжтой.
Зарим хүмүүс муураа үхсэний дараа дахин клонын аргаар гаргаж авна гэж компанид аль хэдийн захиалгаа өгсөн гэнэ. “Sinogene Biotechnology Company” компани цаашид клондоо хиймэл оюун ухаан ашиглаж, амьтдын дурсамж, зан араншинг яг оригиналиар нь гаргахаар төлөвлөж байна.
Эх сурвалж: korrespondent.net