Өндөгний шар сайн муу тухай маш олон зөвлөгөө байдаг. Өндөгний цагаантай харьцуулахад өндөгний ихэнх сайн аминдэмүүд нь шард нь агуулагддаг байна. Өндөгний шард лутейн, зеаксантин гэдэг нүд болон тархинд сайн тэжээлүүд байдаг.

Өндөгний шар нь холистрины эх үүсвэр байдаг учир өглөөний цайнд шарыг нь ялгаж авсан өндөг идэх нь эрүүл мэндэд тустай, ялангуяа зүрхний өвчтэй хүмүүс өндөгний шар идэхээс татгалзах хэрэгтэй гэж мэргэжилтнүүд анхааруулдаг байсан.

Гэхдээ сүүлийн үеийн судалгаагаар холистрин нь цусан дахь холистринд шууд нөлөөлдөггүй болохыг тогтоосон. Тийм учраас өндөгний шар идэхээс айх хэрэггүй гэж Харвардын Эрүүл Мэндийн Сургууль, Бригхам, Эмэгтэйчүүдийн эмнэлгээс зөвлөжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн