Өмнөговь аймагт 25 настай эмэгтэй сураггүй алга болжээ

Онцгой байдлын алба хаагчид сураггүй алга болсон 25 настай эмэгтэйг эрэн хайх ажлыг үргэлжлүүлж байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Булган сумын Дал багийн “Хашаат” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 30 км / тус сумын харьяат иргэн, 25 настай эмэгтэй М нь энэ сарын 17-нд 21:00 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй алга болжээ.
Энэ тухай мэдээлэл өчигдөр /2019.08.19/ тус аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Эрлийн баг долоон хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байгаа аж.