Warning: include_once(/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php): Failed to open stream: No such file or directory in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103

Warning: include_once(): Failed opening '/home/spotligh/updown.mn/wp-includes/header.php' for inclusion (include_path='.:/opt/cpanel/ea-php81/root/usr/share/pear') in /home/spotligh/updown.mn/wp-config.php on line 103
Чернобылийн ихэр буюу “Фүкүшима” цацрагаар хордсон усыг далай руу асгадаг уу? – updown.mn

Чернобылийн ихэр буюу “Фүкүшима” цацрагаар хордсон усыг далай руу асгадаг уу?

Японы мэргэжилтнүүд “Фүкүшима” АЦС-ын реакторуудыг хөргөхөд ашигласан сая тонн цацраг идэвхт ус хуримтлуулжээ. Гэсэн хэдий ч асуудалтай станцынхаа аргыг өнөө хэр нь олж чадахгүй, усаа хаашаа юүлэхээ мэдэхээ больжээ. Тэгвэл энэ асуудлаа тэд яаж зохицуулсныг хэн ч үл мэднэ.

Хэрхэн энэ үйл явдал эхлэв?

Өндөр цацраг идэвхт бодистой ус хадгалах газар удахгүй дуусна гэдгийг япончууд аль 2017 онд анхааруулж байжээ. Тухайн үед станцын оператор компанийн төлөөлөгч Такаши Кавамүра асар том агуулах хэмжээ хязгаартай шүү гэж мэдэгдэж байв. Энэ агуулахыг хэвлэлийнхэнд огт үзүүлж байгаагүй ч халдварласан усыг агуулах газрын талбай хүний амыг үнэхээр ангайлгамаар байлаа. Түүнийг ойролцоогоор хэмжиж үзвэл хөлбөмбөгийн 30 орчим талбайтай тэнцэх хэмжээтэй, асар том нөөцлүүртэй аж.

АЦС-д осол гараад олон жил өнгөрч байгаа ч Японы атомын энергийн мэргэжилтнүүд одоо ч реакторыг хөргөх аргыг олоогүй л байна. Мөн аюул заналхийллийн голомтыг далалсан ч хайлмал цөмийн түлш урьдын адил реакторуудын дотор хэвээр байгаа. Үүнийг байнга л усаар төдийгүй мөсөөр хөргөх ороолдлого хийдэг. Үүний тулд корпусын ойролцоо тусгай “мөсөн бүс” буюу тусгай төхөөрөмжөөр зузаан гэгч нь хөлдөөсөн ус хийдэг газар хүртэл байгуулжээ.

Чернобылийн ослын үр дагаврыг арилгахад оролцсон мэргэжилтнүүд энэ нь нэлээд энгийн бөгөөд хэрвээ халхавчийг хөргөх энгийн арга биш боловч япончууд өөр арга замгүй гэдгийг тэмдэглэжээ.

“Нөхцөл байдал одоо ч үргэлжилж байна. Харин ч сайн шийдэлгүй үе ирчихээд байна. Асуудал янз бүрийн түвшиндээ муу хэвээр байна.  Хүмүүс болон экологийн хувьд ямар нэгэн байдлаар тэсвэртэй байхад зарим нь тийм биш. Гэхдээ цацраг идэвхт усыг энгийн ус болгон боловсруулах боломжгүй болсон нь бодит үнэн. Уусмалыг цэвэрлэж, идэвхгүй болгож болохгүй. Үүнийг аль эсвэл хадгалах, аль эсвэл далайд хаяхаас өөр гарцгүй. Тэд ч үүнийг хийж эхэлсэн биз” гэж Чернобылийн АЦС-ын ослыг арилгахад оролцсон барилгын инженер Егиш Мкртчан мэдэгджээ.

Технологийн орны асуудал

“Фүкүшима” АЦС-ын орчмын 20 километрийн бүсийн хоригийг өнөө хэр нь аваагүй, эндхийн 200 мянган иргэн өмнө нь амьдарч байсан гэртээ харих боломжгүй хэвээр байна. Цацрагийн хэмжээ хэвийн түвшнээс 500-800 дахин их байгаа ч япончууд сэтгэлээр огт унахгүй байна. Харин тэдний өөдрөг төсөөллийг Америкийн эрдэмтэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Тэдний тооцоолсноор “Фүкүшима” АЦС-ын ойролцоох газрыг халдваргүйжүүлэхэд дор хаяж 40 жил шаарлагатай гэжээ. Калифорнийн технологийн их сургуулийн аспирант, физикч Игорь Войтенко ослын үр дагаврыг арилгахад техникийн хувьд бэлэн биш байгаа ч халдваргүйжүүлэх ихэнх үйл явцыг япончууд анх удаа туршиж үзэж байгаа гэжээ.

“Халдварласан усыг байнга хадгалахад нөөцлүүрт хийхийг хараад л надад “Энэ усыг дахин боловсруулах уу?” гэсэн ганц л асуудал толгойд орж ирсэн. Хариулт нь тун энгийн. Огт боловсруулахгүй шүү дээ. Асуудлын гол нь хүнд цацраг идэвхт усыг цэвэрлэх боломж огт байхгүй. Өөрөөр хэлбэл онолын хувьд болох ч амьдрал дээр хэмжээнээсээ шалтгаалаад дор хаяж 25 жил шаардагдана. Япончуудын хэрэглэж болох хамгийн энгийн арга бол энэ усыг далай руу асгах явдал юм” гэж Войтенко өгүүлжээ.

Үүний зэрэгцээ эрчим хүчний сүйрсэн корпус одоо ч халж, дотор нь түлш хайлж байгааг мартаж болохгүй.

Дуулиан шуугиан, цацраг

Гэвч НҮБ, Олон улсын атомын эрчим хүчний агентлаг “Фүкүшима”-гийн асуудалд огт ач холбогдол өгөхгүй байна. Яагаад гээч? Яагаад гэвэл Япон бол олон жилийн эртний түнш, технологийн хувьд хөгжсөн улс. Үүнээс гадна Японд АЦС-ыг Америкийн “Westinghouse Electric” компани барьсан. Тиймээс халдварласан усыг аюулгүйгээр хадгална гэдэг жил бүр хэдэн сая доллар зарцуулсан зардал ихтэй хэрэг. Үүний оронд усаа далай руу цутгачих нь энгийн бөгөөд хямд төсөр арга болох билээ.

Энгийн тоо бодоод үзэхэд л реакторуудыг хөргөхийн тулд өдөрт 150 тонн ус хэрэг болдог. Ингэснээр 2022 оны зун гэхэд цөмийн ус хадгалах газар дуусч, далай руу юүлэхээс өөр аргагүй болно гэсэн үг юм.

Эх сурвалж: life.ru

 

2 thoughts on “Чернобылийн ихэр буюу “Фүкүшима” цацрагаар хордсон усыг далай руу асгадаг уу?

  1. Нэргүй 2019-08-21 09:22 at 09:22

    Korea japan China ter chigeeree hordson . Hoit Koreagaas Uranii hayagdal us gol ruu hayj baigaa gej medeelj baina. Ter uildver n seould mash oirhon. Odoo Korea’s baigaa mongolchuud hordool

    Хариулах
  2. Vajra 2019-08-21 09:23 at 09:23

    Korea japan China ter chigeeree hordson . Hoit Koreagaas Uranii hayagdal us gol ruu hayj baigaa gej medeelj baina. Ter uildver n seould mash oirhon. Odoo Korea’s baigaa mongolchuud hordool

    Хариулах

Vajra-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн