МАХН өнөөдөр (2017.05.05) хаалттай горимоор хуралдаж, намын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлхээр болжээ. Тус намынхан Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Н.Энхбаяраас гадна Монгол Улсын гавьяат хууль, өмгөөлөгч С.Нарангэрэл, Нобелийн Энх тайвны төлөөх шагналтан Д.Эрдэнэцогт нарын нэрийг дэвшүүлсэн боловч тэд нэрээ татсан сураг байна.
Ийнхүү МАХН Н.Энхбаярыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр тохирсон гэнэ. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн лхагва гаригт (2017.05.03) МАХН-ын дарга Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэрийг гаргасан.
Гэвч шүүхээс ийм лавлагаа маягийн хариулт авахаар Н.Энхбаяр өөрөө хандаагүй. Өмгөөлөгчийнх нь гарын үсгийг дуурайлган зурж, шүүхэд ийм хүсэлт хүргүүлсэн байжээ гэсэн мэдээллийг эх сурвалжууд цацаж эхэллээ. Мөн өнөөдөр МАХН Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхийн тулд 15.00 цагт Ялалтын талбайд жагсаал зохион байгуулах сураг дуулдаж байна. Одоогоор тус намын Бага чуулган хаалттай үргэлжилж байгаа аж.
2 comments
Demjij baina
zailaa