Улсын хэмжээнд өнөөдрөөс хадлан бэлтгэлийн ажил эхэлж байна.
Улсын хэмжээнд нэг сая тонноос дээш хадлан бэлтгэх төлөвтэй байна. Говийн аймгуудад хадлангийн талбай багатай байдаг тул аймаг хооронд хадлан бэлтгэх ажлыг зохицуулж ажиллах талаар ХХААХҮЯ-наас мэдээлж байна. Энэ жил ихэнх нутгаар зуншлага сайн байсан учир хадлан бэлтгэлийг 100 авах боломж бүрдсэн гэж байна.
Улсын хэмжээнд энэ наймдугаар сарын 1-ний байдлаар морин хадуурын 84.7, морин тармуурын 91.5, тракторын тармуурын 9.5, хаман боогчийн 93.3, тракторын хадуурын 93.1, дугуйт тракторын 94.2 хувь нь хадланд бэлэн болоод байгаа аж.