Зочид буудлын салбарын орлого 2019 оны эхний хагас жилд 113.1 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 27.0 (31.2%) тэрбум төгрөгөөр өссөн байна. Үүнд гурав бат түүнээс дээш одтой буудлын орлого 21.6 (34,1%) тэрбум төгрөгөөр, зэрэглэлгүй зочид буудлын орлого 6.8 (33,3%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлох нөлөө үзүүлсэн байна.
Он гарснаас хойш тус салбарын орлого 66.4 тэрбум төгрөгт хүрээд байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 19.2 тэрбум төгрөгөөр буюу 40.7 хувиар өссөн үзүүлэлт юм.
Харин зардал 105.4 тэрбум төгрөг болсон бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс даруй 30.5 тэрбум төгрөг буюу 40.7 хувиар буурсан үзүүлэлт ажээ.
Тус салбар он гарснаас хойш 372.9 мянган зочин хүлээн авсан гэх статистик үзүүлэлт гарсан байна. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 70.1 мянгаар буюу 23.1 хувиар өссөн гэсэн үг. Харин нэг зочинд ногдох дундаж орлого 304.7 мянган төгрөг болж өссөн байна.