Азийн агаарын тээврийн гол цэг болсон Хонконгийн олон улсын нисэх буудалд Засгийн газрын эсрэг жагсаалаас үүдэн эмх замбараагүй байдал үргэлжилсээр байна. Шөнө дундын үед цагдаа нар, жагсагчдын хооронд мөргөлдөөн үүссэнээс хуваарьт нислэгүүдийг цуцалжээ.
Жагсагчид өөрсдийн дунд орсон Хятадын иргэний үнэмлэхтэй гурван цагдааг илрүүлсэн гэлээ. Тэгвэл Хонконгийн цагдаа хотод үймээн самуун дэгдэхээс сэргийлэн Засгийн газрыг эсэргүүцэгчдийн дунд ажилтнуудаа байрлуулсан болохоо хүлээн зөвшөөрөв. Харин Хятадын “Глобал Таймс” сонины редактор хэлэхдээ халдлагад өртсөн хүмүүсийн нэг нь зөвхөн ажлаа хийж байсан гэжээ.