Крит арлын Ано-Вувест ургадаг Вувес чидун жимсний мод 3000 гаруй жилийн настай. Тэгсэн хэрнээ одоо ч чидун жимсээ өгсөөр байна.
Критийн их сургуулийн эрдэмтэд энэ модыг 4000 орчим жилийн ч настай байж болзошгүй гэж үзжээ. Энэ модны ойролцоо малтлага хийх үеэр НТӨ 1100-800 жилийн үеийн булш олджээ. Тэр үед энэ мод орчуулгын төв хэсэг нь байсан гэж таамаглаж байна.
Энэ мод 12 метр тойрогирй. Модны мөчрийг 2004, 2008 оны Олимпийн наадмын ялагчдад зориулан ашиглаж байсан гэнэ. Ган хачиг, мөөгөнцөр, галд тэсвэртэй энэ модны ойролцоо 2009 онд Чидун жимсний үйлдвэрлэлийн музей байгуулж, жил бүр 20 гаруй мянган хүн модыг сонирхохоор ирдэг болжээ.
Эх сурвалж: pikabu.ru
1 comment
Хажууд нь нийтийн тооллын өмнөх үед хамаарах олдвор олдсон болохоор энэ мод 3000 жилийн настай гэж шахуу тодорхойлсон гэнэ шүү… Тэнэг хүмүүс л түүнд итгэх байх даа…