Урлаг, Спорт

Дэлхийн хөгжмийн фестивалийн жишиг XMF наадам гурав дахь жилдээ болно

Олон улсын хөгжмийн наадмын стандартыг Монголдоо нэвтрүүлэх зорилготой Хуур хөгжмийн наадам (XMF) гурав дахь жилдээ 2019 оны 8-р сарын 23, 24–ний өдрүүдэд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулагдах гэж байна.

Монголын хамгийн том цар хүрээтэй хөгжмийн энэхүү наадам нь залуу уран бүтээлчдийн нуугдмал авьяасыг нээн илрүүлэх, дотоод, гадаадын шилдэг хамтлаг, дуучдыг нэг тайзнаа гаргах, нийгэм рүү урлаг соёлоор дамжуулан эерэг үйл ажиллагаанд уриалах, сонсогчдод дэлхийн жишиг бүхий хөгжмийн соёлыг түгээх зорилготой.

Түүнчлэн Хуур хөгжмийн наадам (XMF) зохион байгуулагч мэргэжлийн баг бүрэлдэхүүн өндөр чанартай, дуу, дүрсний дэвшил болсон хамгийн өргөн, мэргэжлийн тайзыг засна гэдгээрээ онцлогтой. ОУ-ын хөгжмийн фестивалийн жишгээр зохион байгуулагддаг энэхүү наадмаар дамжуулан жил бүр чанар чансаа нь өссөн хамтлаг дуучид, электро хөгжмийн шилдгүүдийн уран бүтээлээс хүргэдэг уламжлалтай. Энэ жилийн тухайд 8-р сарын 23-нд ХИП ХОП, 8-р сарын 24-нд ЭЛЕКТРОНИК хөгжмөөр оролцох нийт уран бүтээлчдийн нэрс тодорхой болжээ.

Наадмын ерөнхий зохион байгуулагчаар BRB компани, хамтран зохион байгуулагчаар Монгол Телевиз, Shoppy.mn, ерөнхий ивээн тэтгэгчээр Голомт банк оролцож байна. Энэ жилийн тухайд #LetTheMusicSpeak уриатайгаар сонсогчдоо Хуур хөгжмийн наадам (XMF) хүлээн авахад бэлэн болжээ.

ХОЛБООТОЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл

Таны сэтгэгдэл

Back to top button
Close