Метилийн спирт нь этилийн спирт буюу хүнсэнд хэрэглэдэг спирттэй төстэй хурц үнэр, амттай тунгалаг шингэн тул зарим архины үйлдвэрлэлд хэрэглэх тохиолдол гардаг. Үүнээс болж олон хүн амиа алдсан хэд хэдэн удаагийн харамсалтай тохиолдлууд гарсан билээ.
Архийг метилийн спирт буюу хороор найруулсан эсэхийг шалгах хялбар арга байдаг аж. Yүний тулд зэс утсыг гал дээр барьж улайсгаад архинд дүрнэ. Хэрэв метилийн спирт байгаа бол формалины хурц үнэр үнэртэнэ.
Метанолын хордлого ганц нэг хүмүүст, эсвэл нийтийг хамарсан байдлаар тохиолдоно. Гол төлөв этилийн спирттэй андуурч хэрэглэх юм уу, эсвэл санаатайгаар этилийн спирттэй хольц хэрэглэснээс хорддог байна. Метилийн спирт нь цусанд орж элгэнд задрахдаа шоргоолжны хүчил болон формальгедгид болон задардаг. Энэ хоёр хор хүнийг хордуулж үхэлд хүргэдэг.
Метилийн спирт гэж юу болох, хүний эрүүл мэндэд ямар хор уршиг үзүүлэх, хордлогын шинж тэмдгийг хэрхэн таних, яаралтай үед авах арга хэмжээний талаарх урьдчилан сэргийлэх зөвлөмжийг холбогдох байгууллагуудаас олон нийтэд хүргэж байна.