Дорнод: Б.Серик начин түрүүлж, аймгийн арслан П.Мөнхбат үзүүрлэлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар  Улсын харцага цолонд хүрсэн Д.Анарын шинэ цолны мялаалга наадам өнөөдөр Дорнод аймгийн Дашбалбар суманд болж байна.

Тус мялаалга наадамд МУ начин Б.Сугаржаргал, МУ начин Б.Серик, Аймгийн арслан Д.Ариунмөрөн, аймгийн арслан П.Мөнхбат тэргүүтэй хүчит 64 бөх зодоглосноос Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын уугуул монгол улсын начин Бередмуратын Серик түрүүлж, Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харъяат,   аймгийн арслан Пүрэвжавын Мөнхбат үзүүрлэлээ.

Дорнод нутгийнхан харцага цолонд хүрсэн Д.Анарыг өнгөрөгч долдугаар сард “Зүүн бүсийн хурд 2019” наадмаар хүндэтгэн хүлээж авсан. Тэгвэл өнөөдөр түүний төрсөн нутаг Дашбалбар суманд шинэ цолны наадмыг зохион байгуулж нэг суурь хонь, 20 сая төгрөгөөр мялаалаа.

 Нутгийн шинэ харцага мялаалгынхаа наадмын үеэр нийгмийн хариуцлагын хүрээнд Дашбалбар 2 залуу гэр бүлд өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Д.Анар 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд Улсын начин цолонд хүрээд байсан юм. Тэрбээр энэ жилийн наадмын тавын даваанд Улсын начин Д.Амарсайхан, зургаагийн даваанд Улсын харцага Б.Бат-Өлзийтэй тунаж давснаар Улсын харцага цолонд хүрсэн.

Д.Анар харцага долоогийн даваанд түрүү бөх, Улсын аварга Э.Оюунболдтой мөн тунасан билээ.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

2 thoughts on “Дорнод: Б.Серик начин түрүүлж, аймгийн арслан П.Мөнхбат үзүүрлэлээ

  1. lam 2019-08-11 10:24 at 10:24

    ene hiimortoi huu zaan bolhnee.

    Хариулах
  2. irgen 2019-08-11 21:07 at 21:07

    sain boh shyy shudargaar beltgel surguuliltaa hiij hols hycheeree yavj baigaa zaluust maani Oyunbold metiin dopingiin oohon bombogyyd ih shavar bolohgyi baihaa avah estoi tsoliig n ogoh bailgyi dee zaan baitugai avna shyy dee amjilt

    Хариулах

lam-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн