2019-08-09 17:371min00

Өдөрт дөрвөн аяга кофе уувал биед ямар өөрчлөлт гарах вэ?

coffee

Өдөрт хэчнээн аяга кофе уух нь эрүүл мэндэд тустай вэ? гэдэг асуулт байнга маргаан дагуулж байдаг. Гэхдээ эрдэмтэд энэ асуудалд цэг тавьжээ.

Энэ салбарын мэргэжилтнүүд 740 судалгаанд үндэслэн өдөрт дөрвөн аяга (400мл) кофе уух нь насанд хүрсэн хүний эрүүл мэндэд ямар нэгэн хор учруулахгүй гэдгийг нотолжээ. Гэхдээ энэ хэмжээг хэтрүүлэхгүй байх нь чухал гэдгийг эмч нар зөвлөж байна.

Бид яагаад кофе уудаг вэ, кофейны гол үйлдэл нь юундаа байна вэ гэхээр түүнд агуулагдах кафейн юм. Кофе ууснаар биеийн илүүдэл өөх шатаж, тархины үйл ажиллагаа сэргэж, хавдарын эсээс урьдчилан сэргийлэх зэрэг олон талын чухал ач холбогдолтой. Гэхдээ тунг нь хэтрүүлбэл хор болно гэдгийг санаарай.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй