Өнөө маргаашдаа төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо орох тул гэнэтийн үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ЦУОШГ-аас анхааруулж байна. 10-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, зүүн аймгуудын нутгаар, 11-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн баруун хэсэг, 12-нд төв болон говийн  аймгуудын нутгаар, 13-нд  зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Улаанбаатарт өнөөдөр бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна

1. Халуун өдрүүдэд бороо орохыг хүсдэг хэрнээ бороо орохоор хурдан нар гарахыг хүснэ.

2. Үргэлжлэн орсон борооны дараа тэнгэр цэлмээд баярлаж байтал дахиад л бүрхэх үед:

3. Манан будан хөшилдөж, хэдэн өдөр үргэлжилсэн бороо ороход учир шалтгаангүй гуниглана.

4. Гадагшаа ч гармааргүй санагдаж хөнжилдөө өдрийг өнгөрүүлнэ.

5. 

6. Гудамж, машин зам дээр тогтсон уснаас холуур явах гэж “бөөн” юм болно.

7. Хөвсгөр үстэй охидууд бол бүр ч илүү залхана. Шулуун болгож индүүдээд ч нэмэргүй.

8. Эртнээс төлөвлөсөн аялал үргэлжилсэн борооноос болж цуцлагдах тохиолдол бий.

9. Зуны хувцасаа өмсмөөр байв ч бороо орсоор л…

10. Хэзээ дуусах юм бол?

11. “Нэг насыг үднэ, нэг амьдралыг барна”. 

12. Дуртай ч гэсэн залхмаар үе бий…

13. Зуны улирлын хажуугаар борооны улиралтай болчихсон юм шиг санагдана.

14. Дэндүү их орох юмаа.

15. Далд хийчих л дээ.

 Эх сурвалж: Ublife.mn 

By updown.mn

Мэдээний админ

One thought on “Борооноос залхсан хүмүүсийн л ойлгох 15 зүйл”
  1. “Нэг насыг үднэ, нэг амьдралыг барна” ШИВЭР ОЙГ ЧИНЬ ОРОСУУД ШАТААЖ БАЙГААД МОНГОЛЧУУД ОЙЛГОХГҮЙ БАЙНА ГЭЭД МӨНХ ХӨХ ТЭНГЭР ЧИНЬ УЙЛААД БАЙГАА ЮМ БИШ ҮҮ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн