БНСУ-д гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний 16 дахь удаагийн түвшин тогтоох шалгалт өгөхөөр Булган аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт 30 хүн бүртгүүлснээс 23 нь эхний шалгаруулалтад тэнцжээ.
“Гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг манай аймаг өөрсдийг нь байлцуулж хийсэн. Харин зарим аймаг, нийслэлийн дүүргүүдэд БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийг цахим хэлбэрээр бүртгэсэн” гэж аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга Г.Нямдорж ярив.
Анхан шатны шалгаруулалтад хөдөлмөр эрхлэх боломжтой 18-39 насны иргэд БНСУ-д зорчих визний ямар нэгэн зөрчилгүй, солонгос хэлний зохих мэдлэгтэй, өнгө ялгах чадвартай байх шаардлагыг тавьжээ .