Ажилгүйдлийн тэтгэмжийн хугацааг сайн дураар ажлаа өгсөн иргэдэд бууруулжээ

Өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан ажилтнуудад ажилгүйдлийн тэтгэмжийг олгох хугацааг 76 өдрөөс 55 болгож бууруулсан байна. Бусад тохиолдолд хугацаа өөрчлөгдөөгүй, шимтгэл 0.6 хувь болгож нэмэгдсэн байна.
Ажилтан өөрийн хүсэлтээр ажлаасаа гарсан бол ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг олгох хугацааг өмнөх 76 өдрөөс 55 өдрөөр бууруулжээ. Харин байгууллагын бүтэц, орон тооны цомхотгол болон ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтнууд ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг өмнөх журмын дагуу 76 ажлын өдрөөр хүртэнэ.
Мөн ажилгүйдлийн тэтгэмжийг даатгалын сангаас олгох зохицуулалтыг хэвээр хадгалаад, ажил олгогчийн цалин хөлсний сангаас төлөх шимтгэлийн хэмжээг 0.1 нэгж хувиар нэмэгдүүлэн 0.6 хувь болгожээ.
