УИХ: Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудлыг хэлэлцэнэ

УИХ-ын нэгдсэн чуулганы ээлжит хуралаан өнөөдөр 14:00 цагт болно. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай асуудал болон Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Түүнчлэн:
- Нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хавсралт соёрхон батлах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн нэмэлт, өөрчлөлт, Засгийн газар 2026.10.07-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
- “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг, асуулт асуух хугацаа 60 минут/
- Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /УИХ-ын гишүүн Д.Бум-Очир 2026.04.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт асуух хугацаа 60 минут/ зэрэг асуудлыг хэлэлцэхээр товлосон байна.
