Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөө мэдэгдсэн.
Түүний хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэсний дараагаар шинэ Ерөнхийлөгч сонгогдох хүртэл УИХ-ын дарга Ерөнхийлөгчийн үүргийг хавсран гүйцэтгэх юм.
Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн товыг арванхоёрдугаар сарын 20-ноос өмнө тогтооно гэж Ерөнхий сайд Н.Учрал өнөөдөр хэллээ. Мөн тэрбээр намын даргын хувьд Ерөнхийлөгчид нэр дэвших хүнд гэмт хэрэг холбогдоогүй байх, өндөр ёс суртахуунтай байх шаардлагыг тавина гэв.
