НӨАТ-ын урамшууллын сугалаа ирэх 18-нд болно

НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-нд 13.00 цагт явагдана. Тохиролд 2026 оны аравдугаар сард хийсэн худалдан авалтын баримтууд хамрагдах бөгөөд иргэд Ebarimt системээр сугалаанд оролцоно.
Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол энэ сарын 18-ны лхагва гарагт 13.00 цагт болно.
Энэ удаагийн тохиролд 2026 оны аравдугаар сарын 1-нээс 31-ний хооронд хийгдсэн худалдан авалтын төлбөрийн баримтууд хамрагдах юм.
Иргэд аравдугаар сард хийсэн худалдан авалтынхаа төлбөрийн баримтыг Ebarimt системд бүртгэгдсэн эсэхийг хянаж, сугалаанд оролцох боломжтой.
Сугалааны тохиролд таарсан азтангууддаа урамшууллыг тухайн худалдан авалт хийсэн аймаг, дүүргийн баримт хэвлэлтийн өсөлтийн хувийн дагуу нэмэгдүүлэн олгоно.
Дэлгэрэнгүй мэдээлэл болон сугалааны үр дүнг https://sugalaa.ebarimt.mn/ цахим хуудаснаас авах боломжтой.
