Улаанбаатар, Итабаши хотууд соёл, боловсрол, байгаль орчинд хамтран ажиллана

2026-11-13 11:00
20261113-110021-file.jpeg
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Япон улсын Итабаши хотын удирдлагуудтай уулзаж, соёл, боловсрол, байгаль орчны чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө баталлаа.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Япон улсын Итабаши хотын Хурлын дарга Танака Шунсүке болон хотын дарга Сакамото Такеши нарыг хүлээн авч, хоёр хотын хамтын ажиллагааны боломжуудыг хэлэлцжээ.

Уулзалтаар соёл, боловсрол, байгаль орчны чиглэлээр хамтран ажиллах талаар тохиролцсон бөгөөд Улаанбаатар хотод хамтран ногоон байгууламж байгуулах саналыг дэвшүүлсэн байна.

Мөн хоёр хотын сурагч, оюутнуудын харилцан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Япон, Монголын хэл, соёл, уламжлал, боловсролын тогтолцоотой танилцуулах ажлыг эрчимжүүлэхээр санал нэгдсэн байна.

Итаташи хотын байгаль орчны хамгааллын бодлого, хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчилгаа, иргэдийн оролцоонд суурилсан байгаль хамгааллын туршлагыг судлах талаар хэлэлцүүлэг өрнүүлжээ.

Итабаши хот нь 32.2 км² газар нутгийг хамардаг бөгөөд ойролцоогоор 587 мянган хүн амтай. Тус хот нь ногоон байгууламж, байгаль орчны тогтвортой хөгжлийг дэмжих, хүүхэд, гэр бүлд ээлтэй орчныг бүрдүүлэх бодлого хэрэгжүүлдэг байна.

Энэхүү уулзалт нь хоёр хотын хамтын ажиллагааг бэхжүүлэх, соёл, боловсрол, байгаль орчны чиглэлээр туршлага солилцох үндэс суурийг тавилаа.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих