“Маскаа зүүцгээе” аян эхэллээ

Нийслэлд томуугийн дэгдэлтийн 46 дахь долоо хоног үргэлжилж, өвчлөл алаг цоог түвшинд байна. Орчны шинжилгээгээр A хүрээний вирус, риновирус болон ретровирус давамгайлж байгаа бөгөөд олон жилийн дунджаар 45-47 дахь долоо хоногт вирусийн идэвхжил хамгийн өндөр буюу оргил үедээ хүрдэг байна.
Үүнтэй холбогдуулан “Маскаа зүүцгээе” аян эхлүүлж, иргэдэд дараах зөвлөмжийг хүргүүлж байна. Эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлэхдээ эмч, мэргэжилтнүүдийн зааврыг мөрдөж, амны хаалтаа тогтмол зүүхийг зөвлөж байна.
Мөн хүн олноор цуглардаг боловсрол болон үйлчилгээний байгууллагуудад “Маскаа зүүцгээе” аянд нэгдэж, томуу, томуу төст өвчний талаарх мэдээлэл, зөвлөгөөг олон нийтэд түгээж, маск зүүхийг уриалан, гар ариутгах нөхцөлийг бүрдүүлэхийг уриалж байна.
Хүйтний эрч чангарч агаарын бохирдол ихэсдэгтэй холбогдуулан эцэг эхчүүд бага насны хүүхдийг автомашины утаа, тоосонцор хамгийн их хуримтлагддаг нэг метрээс доош өндөрт хөтөлж явахгүй байхыг Нийслэлийн Эрүүл мэндийн газраас зөвлөсөн юм.
