Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 135 дугаар байрны 6 давхар барилгын 3 дугаар давхрын 12 тоотын цонхны тавцан дээрээс бага насны хүүхэд унах гэж байна гэсэн мэдээлэл өчигдөр (2019.08.07) 11:50 минутад аймгийн онцгой байдлын газарт иржээ. Мэдээллийн дагуу Гал түймэр унтраах, аврах ангийн албан хаагчид таван минутын дараа очсон байна.
Аврагчдыг очиход 4 настай хүү Э-г эцэг эх нь гэрт нь цоожлоод явсан, хүү нь цонхны тавцан дээр хөлөө унжуулаад сууж байсныг сунадаг шат ашиглан эсэн мэнд буулган авч ар гэрийнхэн болон цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Иймд бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байхыг анхааруулж байна.