Д.Сарантуяа самбо бөхийн дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртэв

2026-11-12 13:00
20261112-130035-file.jpeg
Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Узбекистанд болж, Монголын Д.Сарантуяа -54 кг жинд мөнгөн медаль авлаа.

Самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 50 дахь удаагийн тэмцээн энэ оны есдүгээр сарын 6-8-нд Узбекистан улсын Ташкент хотод зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд нийт 101 орны тамирчид оролцсоноор Олон улсын самбо бөхийн холбооны түүхэн дэх хамгийн олон орноос өрсөлдсөн арга хэмжээ болсон байна.

Монгол Улсыг спорт болон байлдааны самбо бөхийн төрөлд төлөөлөн 20 тамирчин, мөн өрвөн багш, дасгалжуулагч оролцсон юм. Эмэгтэйчүүдийн спорт самбо бөхийн -54 кг жингийн төрөлд Монголын тамирчин Д.Сарантуяа хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртлээ.