Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүсэн нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр саатсан.
Үүнтэй холбогдуулан Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажилласны үр дүнд автозамыг засаж, нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ.
Эх сурвалж: НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР