Иргэдийн өрийн дарамт нэмэгдэж, амьдралын чанар доройтож байна

Өнөөдөр тэтгэврийн зээл авч тансагладаг өндөр настан нэг ч байхгүй бөгөөд цалингийн зээлээр үнэтэй цүнх худалдаж авдаг ажилтан, албан хаагч ч үгүй байна. Иргэд орлого хүрэлцэхгүй байгаа учир амьдралаа залгуулах зорилгоор зээл авч байна.
Сүүлийн 10 жилийн хугацаанд банк бус санхүүгийн байгууллагуудын эргэлтийн хөрөнгө 550 тэрбум төгрөгөөс 20 их наяд 160 тэрбум төгрөгт хүрч, 20 дахин нэмэгдсэн байна. Энэ нь иргэдийн өрийн дарамт нэмэгдэж, амьдралын чанар доройтож буйг илтгэх үзүүлэлт юм.
Иргэд Оюутолгойн 2 их наяд төгрөгийн өгөөжийг шууд дансандаа авахыг шаардаж байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Нэгдүгээрт, авдаг цалин, тэтгэвэр нь амьдралын наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа тул зээлээс зээлийн хооронд амьдрах болж байна. Хоёрдугаарт, Засгийн газарт итгэх итгэл байхгүй тул тэр мөнгийг өөрсдийнхөө дансанд авч, өр зээлээ багасгахыг хүсч байна.
