Сонгинохайрханд Хавдар судлалын хоёрдугаар төвийн гадна тохижилтын ажил 90 хувьд хүрчээ

2026-11-02 21:00
20261102-210046-file.jpeg
Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороонд баригдаж буй Хавдар судлалын хоёрдугаар төвийн гадна тохижилтын ажил 90 гаруй хувьд хүрч, явган хүний зам, мод бут тарьсан байна.

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны 15 га газар дээр Хавдар судлалын хоёрдугаар төвийг барихаар төлөвлөж байна.

Эмнэлгийн гадна талын 6 га талбайг тохижуулах ажил хийгдэж байгаа ба одоогийн байдлаар ажлын явц 90 хувьд хүрсэн байна.

Улаанбаатар Хотын Захирагчийн Ажлын Албаны Тохижилт, хог хаягдлын удирдлагын газрын дарга Ц.Ариунбаярын мэдээлснээр, хавдар судлалын үндэсний хоёрдугаар төвийн гадна талбайд 8,500 м.кв талбайг зүлэгжүүлж, 5,000 гаруй мод бут сөөг тарьжээ. Үүний дотор эмийн гаралтай тарваган шийр, монос, агч мод зэрэг 3,000 орчим ургамал багтсан байна.

Тохижилтын хүрээнд 6 га газар дээр 3,680 м.кв явган хүний зам тавьж, 76 ширхэг орчин үеийн хогийн сав байрлуулжээ. Тохижилтыг бүрэн дуусгасны дараа арчлах байгууллагад хүлээлгэж өгөхөөр төлөвлөж байгаа юм.

Мөн эмийн гаралтай ургамал болон бут сөөгийг 3 жилийн баталгаат хугацаанд арчлах ТББ-тай хамтран ажиллах саналыг Эрүүл мэндийн яамтай тохирохоор байна.

Эмнэлгийн гадна талбайд явган хүний гүүр, гэрэлтүүлэг, амрах чулуун тавцан, хүүхдийн тоглоом, сүүдрэвч, камерын хяналтын системийг суурилуулах аж.

Тохижилтын талбайг хамгаалах зориулалттай 440 метр урт үерийн суваг барьж, уг ажлыг энэ оны 11 дүгээр сарын 15-нд Улсын комисст хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.

Сэтгэгдлүүд (0)

Сэтгэгдэл бичих