Америкийн эрдэмтэд Миннесота муж улсын баруун нутгаас 112 орчим настай, “том амт буффало” төрөлд хамаардаг загас илрүүлсэн тухай “National Geographic” сэтгүүл мэдээлжээ.
Энэ төрлийн загаснууд 26 жилээс илүү насалдаггүй гэж урьд нь үздэг байжээ. Дээр дурдсан загасыг Хойд Дакота муж улсын Их сургууль болон Маноа дахь Хавайн их сургуулийн загас судлаачид барьсан байна. Тэд 2011-2018 оны хооронд хэдэн зуун “том амт буффало”-г судалжээ. Загаснуудыг ихэнхийг Миннесотагаас барьсан байна. Эрдэмтэд загаснуудын насыг тодорхойлохдоо сонсголын эрхтэнд үүссэн яс буюу отолитод радиокарбоны шинжилгээ хийжээ. Үүнээс гадна, барьсан загаснуудаа хэмжиж, зургийг нь авсан байна.
Биологичдын мэдээлснээр, 112 настай загас 11 орчим кг жинтэй байжээ. Уг загас нь ийм төрлийн хамгийн том загаснуудын тоонд ороогүй байна. Эрдэмтэд мөн 80-аас дээш настай хэд хэдэн “том амт буффало” илрүүлснээс гадна, 100 давсан настай таван ийм загас барьжээ.
Энэ төрлийн загас нь ихэвчлэн АНУ-ын хойд хэсэгт болон Канадын цэнгэг устай газруудад амьдардаг байна.