Н.Цэрэнсамбууг 48 цаг саатуулаад суллажээ
2026-10-26 13:011min

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгч Н.Цэрэнсамбууг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэргээр 48 цаг саатуулсны дараа сулласан байна.
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан Н.Цэрэнсамбууг Авлигатай тэмцэх газраас 48 цагийн хугацаатай саатуулан шалгажээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байна.
Авлигатай тэмцэх газраас мэдээлснээр Н.Цэрэнсамбууг хэрэгт холбогдуулан үргэлжлүүлэн цагдан хорьсонгүй, сулласан байна.
