Монголын сүмо бөхийн холбооны тамирчин Баасандоржийн Бадрал Азербайжанд болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэв

Сонирхогчдын сүмогийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 10 дугаар сарын 17-18-нд Азербайжан улсын нийслэл Баку хотод боллоо. Уламжлал ёсоор эрэгтэй, эмэгтэй хувийн болон багийн төрлөөр зохион байгуулагдсан уг тэмцээнд 30 гаруй орны баг тамирчид оролцсон байна.
Монгол Улсаас Монголын сүмо бөхийн холбооны баг тамирчид бүтэн эхэлсэн багийн бүрэлдэхүүнээр оролцсон бөгөөд Дорноговь аймгийн Айраг сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Хутагтын их хүчтэн” дэвжээ, “Номт даншиг”, “Хэтриг групп”, “Чандмань-Элч” ХХК-ийн тамирчин Баасандоржийн Бадрал хагас хүнд жинд хүрэл медаль хүртжээ.
Б.Бадрал сонирхогчдын сүмогийн ДАШТ-ээс 2016 онд хүрэл, 2018, 2019 онд алт, 2023 онд хүрэл, 2024, 2025 онд алтан медаль хүртээд байна. Түүнчлэн дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг “The World Games”-с 2022 онд мөнгөн медаль, мөн гурван жилд нэг удаа зохион байгуулагддаг “World Combat Games”-с 2023 онд мөнгөн медаль авч байсан амжилттай.
