Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Бүгд Найрамдах намын дарга Б.Жаргалсайхан, ХХАА-н сайд асан Р.Бурмаа, АН-ын Нарийн бичгийн дарга асан О.Магнай нарын улстөрчдөд гаргасан иргэний нэхэмжлэлтэй шүүх хурал маргааш болох аж.
Эргэн сануулахад, одоогоос 11 жилийн өмнө 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн бослого үймээнээр таван залуу амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Уг хэргийн хохирогчдын ар гэрийнхэн Ж.Батзандан тэргүүтэй таван иргэнээс талийгаачдын амь насыг нэхэн шүүхэд хандсаны дагуу шүүх хурал товлогдсон байна. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 14:30 цагаас тэдний гэм буруутай эсэхийг хэлэлцэнэ.
2 comments
Эд нарын хэн нь буутай юм бэ дээ тэгээд?
Бас л жүжиг, хөөн хэлцэх хугацаа дууссан баяртай!