Баавгайд бариулсан иргэний ар гэрт нөхөн олговор олгоно

2026-10-15 08:001min
20261015-080015-file.jpeg
Баянзүрх дүүргийн Шар хаднаас баавгай халдсанаар нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтжээ. Шадар сайд Н.Номтойбаяр нөхөн олговор олгох талаарх арга хэмжээг танилцуулсан байна.

Баянзүрх дүүргийн 35 дугаар хороо буюу Шар хаднаас 23 километр зайтай орших айлын гэрт баавгай халдсан үйл явдал энэ сарын 8-ны шөнө гарсан байна. Энэ халдлагын улмаас нэг хүн нас барж, нэг хүн хүнд гэмтэл авсан хэрэг бүртгэгджээ.

Улсын Онцгой комиссын асуудал эрхэлсэн шадар сайд Н.Номтойбаяр баавгайд бариулж амь насаа алдсан иргэний ар гэрт нөхөн олговор олгохоор болсон талаар мэдэгдэв. Тэрбээр энэ асуудлыг Улсын онцгой комиссын хурлаар хэлэлцэж, эрсдлийг бууруулах арга хэмжээг авч буйг онцлов.

Тэрбээр мөн баавгай орж ирсэн бүс нутгуудыг тодорхойлоход аймгийн болон сумын Онцгой байдлын дарга нарт үүрэг өгсөн гэж мэдээллээ. Эрсдэлтэй бүсэд дотоодын цэргийн байгууллагаас гадна мэргэжлийн, хууль тогтоомжийн дагуу сургалтад хамрагдсан, сэтгэцийн эрүүл мэндийн шалгалт үүрэгжүүлсэн анчдыг оролцуулан аюулгүй байдлыг хангах ажлыг зохион байгуулах төлөвлөгөөтэй байгааг тэмдэглэв.

Н.Номтойбаяр Баавгайд амтлаг зүйлс, тухайлбал алим, жүрж өгөх нь амьтны үйлдлийг дэмжиж, эрсдлийг нэмэгдүүлж байгааг анхааруулсан байна.

Нөхөн олговорын асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах бөгөөд хэрэгт холбогдох мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа тухай албан ёсоор мэдэгдэв.